来源:https://www.facebook.com/219174161508382/photos/a.219177391508059/219246538167811/?type=1&theater
作者:ENKHMAA.Ts
2000-10-21
Чойжавын Лувсанжав нь Чой.Лувсанжав буюу Олноо Чой багш буюу Чойгийн хар хэмээх англи хэлний сурах бичгээр алдаршсан нэрт хэл судлаач эрдэмтэн.
Гадаад хэлний 10 гаруй толь бичиг, 30 гаруй сурах бичиг бичсэн
1930 оны 12-р сард Өвөрхангай аймгийн Зүүн-Өлзийт сумын Ханхалын Цагаан овоо гэдэг газар Чойжавын гуравдахь хөвгүүн болж төржээ
1938-1947 онд (17нас) Хужирт сумын 7-н жилийн дунд сургуулийг төгссөн
1947-1954 онд (17-24 нас) Өлзийт сумын бага сургуульд багш, дунд сургуульд багш захирлаар 7 жил
1950-1953 онд (20-23 нас) УБДС-ийн тоо физикийн ангид суралцсан
1960 онд (30) Бээжингийн их сургуулийн хятад хэлний анги төгссөн
1961 онд (31) Гадаад явдлын яаманд ажилтан
1961-1998 онд (31-68 нас) МУИС-д багш, тэнхмийн эрхлэгч, декан
1972 онд (42) Хэл шинжлэлийн ухааны доктор
1981 онд (51 нас) профессор цол хүртсэн
1993 онд (63 нас) Хэл иргэншлийн дээд сургуулийг байгуулсан
Япон улсын Токиогийн Гадаад хэлний их сургуульд Монгол хэлний угсаатны зүйн багшаар, Чех улсын Карлын их сургуульд Монгол хэлний багш
ЗХУ-ын Хэл шинжлэх ухааны академийн Хэл шинжлэлийн хүрээлэнд “Монгол англи хэлний харьцуулсан судлал” сэдвээр докторын зэрэг хамгаалсан
2002.06.15
Монгол Улсын гавьяат багш, билгүүн номч, соён гэгээрүүлэгч, их эрдэмтэн Чой.Лувсанжавын охин Л.Соёмбо:
Аав цаас огт хаяхгүй, сонины захыг хайчлаад идчихдэг байж билээ
Танайх хэдэн хүүхэдтэй билээ. Та өөрийгєє танилцуулаач?
Гурав. Би ганц охин нь. Айлын том. Угсаатны зүйч мэргэжилтэй. Чехийн Карлын дээд сургуулийн угсаатны зүй аман билгийн ангийг тєгссєн.
Хоёр дүү чинь ямар алба хашиж байна?
Өлзийт 34 настай. Хэвлэлийн хувийн компанитай. Дарамбал Хэл иргэншлийн их сургуулийн захирал.
Чой багш хүнийхээ хувьд ямар хїн байсан бэ?
Манайх Чингэлтэйд байлаа. Одоо ч тэндээ. 1970-аад оны үед манайх хашаа авч гэрт амьдрах болсон. Тэр үед Чингэлтэйн энгэрээр айл цөөхөн байв. Хашаандаа хоёр амбаартай, өөрсдөө таван ханатай гэрт амьдардаг. Нэгэнд нь аавын ном байх. Түүнийг нь бид номын байшин гэнэ. Нөгөөд нь гэр орныхоо эд хогшлыг хураана. Аав маань энгийн гэхэд дэндүү энгийн хүн, их сайхан сэтгэлтэй, өглөгч хүн л дээ.
Би танайхыг хотын тєвд олон єрєєтэй байранд амьдардаг. Тэгээд нэг єрєєгєє номын сан болгочихсон, Чой багш тэндээ бүтээлээ туурвидаг байсан болов уу гэж бодож байсан шүү.
(инээгээд) Манайх шинэ циркийн хажууханд байранд байсан. Чиний хэлж байгаа шиг номын сантай. Долоон буудалд гэрт гараад номын байшинтай болсон.
Аав тань номын байшиндаа суух уу?
Юу гэж. Бидэнтэй хамт. Гэртээ номын тавиуртай. Хэрэгтэй номоо хойноос оруулж ирээд уншдаг байсан.
Ширээний ном нь ямар ном байв?
Үе үеэрээ єєр. Тэр үедээ юу хийнэ, түүнтэй холбоотой ном нь ширээн дээр нь байдаг. Сүүлийн үед монгол бичгийн ном, толь бичгүүд, монголч эрдэмтний бүтээлүүд гэхчлэн байх болсон доо.
Чой багшийнх ямархуу айл вэ?
Хөл ихтэй, хүн тасрахгүй. Шавь нар, найз нөхөд нь, англи хэл, монгол бичиг суръя гэсэн танихгүй улс ч ирнэ. Ажил тараад ирэхэд нь хүлээгээд сууж байна. “Би ажил ихтэй, завгүй” гэж ер хэлэхгүй. Заримд нь даалгавар өгөөд бүтэн сайнд тэдэн цагт ирээрэй гээд явуулна. Хүний үг сонсоно гэж жигтэйхэн. Байранд байхад манай нэг хамаатны ах “Зуу дахь нь” гээд сууж байж билээ, инээдтэй.
Юу гэсэн үг вэ, тэр чинь?
Єнєєдєр хонх 100 дахиа дуугарлаа гэж байгаа нь тэр. Тэр үед долоон цаг л болж байсан байх.
Чингэлтэйд очоод өөр болсон байлгүй?
Зорьж биш, “Багшийнх ойрхон байна. Нэг ороод гаръя” гэдэг улс нь л цөөрсөн байж магадгүй. Түүнээс биш өөрчлөгдөөгүй. Даалгавраа үзүүлэх, уулзах гээд ирдэг. Хувийн амьдралаа ч ярих хүн бий. Аав ямар ч хүнтэй сонирхсон, асуусан бүх л сэдвээр ярьдаг байсан.
Т. Галсан багш Чойтой уулзахаар гэртээ хариад ном уншмаар, сурмаар санагддаг гэж ярьдаг юм. Олон хүн цугладаг нь энэ үгтэй холбоотой байх нь ээ?
Аав их оргилуун сэтгэлтэй. Түүнийхээ хэрээр хүнд тийм бодол тєрүүлдэг байх. Хоолоо идэх зуураа ч зааж, зөвлөж, сурах, мэдэх л хэрэгтэй гэдэг. Монгол бичгээ, ард түмнээ гэсэн бодол сэтгэлийнх нь мухарт байдаг байсан. Тийм болооод ч тэр үү намайг угсаатны зүйч мэргэжилд чиглүүлсэн.
Уг нь та ямар мэргэжил эзэмшинэ гэж бодож байсан бэ?
Эмч. Анагаахын бэлтгэлд байхад том хүү маань төрсөн. Анагаахад олон жил сурна шүү дээ. Тэгээд аавтайгаа ярилцаж байгаад энэ мэргэжлийг сонгосон юм.
Олон хүн цугладаг байх танд хэцүү санагддаг байсан уу?
Бага байхаасаа л тийм орчинд сурчихсан болохоор тийм бодол төрж байгаагїй. Ээж тогоо дүүрэн гурилтай хоол хийнэ. Орж ирсэн хүний тоогоор аягална. Аав шөнө их сууна. 11, 12 цагийн үед л хүн цөөрнө. Дөрөв, тав гэж унтана. Би ч бас шєнє суух өглөө жаахан унтах дуртай. Ээж л эрт босно. Бусад нь унтах гээд л байдаг юм. Гэхдээ хичээл сургуулиасаа хоцорч байгаагүй.
Чой багшийг таньдаг хүнээ харахаар єєр замаар явчихдаг. Ажилд садаа болно гэж боддог байсан гэсэн яриа чих дэлссэн?
Дэгс үг биш байх. Дэд доктор хамгаалах үедээ тийм байсан болов уу? 1970-аад оноос хойш, миний мэдэхийн л манайх хєлтэй айл байсан. Аав хүнтэй ч уулздаг, номоо ч үздэг байсан.
Гадаад хэл үзэх талаар юу гэж зєвлєх вэ?
Аав өөрөө их түргэн хугацаанд сурдаг. Хэл сурч эхэлбэл єдєрт хичнээн цагаар ч хамаагүй үзнэ. Шууд дайраад л сурчих. Цалгардаад байвал сурахгүй. Шургуухан үзээд эхний даваагаа давчихвал цааш сурахад хэрэг болно гэдэг.
Эхний даваа гэж...
Энэ бол миний үг л дээ. Уншдаг, бага зэрэг ярьдаг, өөрөөр хэлбэл “А”-тай бол гэсэн санаа л даа. Аав тавь хүрсэн хүнийг ч гадаад хэл сур гэдэг байсан. Аав минь тавь гарсан хойноо япон хэл үзсэн. Хэл сурахад оройтохгүй гэдэг юм.
Ямар ямар орны хэл мэддэг байсан бэ?
Англи, орос, хятад, герман, франц, чех, япон, манж, тєвд. Гэхдээ англи, хятад, орос, манж, төвд хэлээр орчуулагчийн, бусдыг нь бол уншиж ойлгодог, ойр зуур ярих хэмжээнд мэддэг.
Яаж сурсан юм бол. Нууц нь юу байв?
Аавыг багшийн сургуулийн тооны ангид сурч байхад нь өвөр монгол оюутан сурч байж. Зав чөлөөгөөрөө ханз асууж, түүнээ цээжилдэг. Тэгээд удалгүй Бээжингийн их сургуульд хятад хэл үзсэн юм. Тэгээд бусдыг нь бие дааж сурсан.
Хэнийг их хүндэлдэг байсан бэ?
Ринчин багшийг. Ринчин багш “чи англи хэл үзвэл зүгээр” гэж хэлсэн. Хэлэнгүүт нь л үзэж эхэлсэн гэдэг юм. Аав ч гэсэн хэнийг ч гэсэн хэл сур. Гэхдээ хэл мэргэжил биш. Өдөр алгасалгүй үз. Автобусанд явсан ч, аяга шанага угааж, гэр цэвэрлэхдээ ч үг тогтоож бай. Жижигхэн цаасан дээр тэмдэглэ гэнэ. Зүгээр суухыг ёстой тэвчихгүй. Өөрөө ч тийм хүн байж. Ажлаа нарийн төлөвлөнө. Хүнтэй яриад л байдаг юм. Хэдий завандаа амжуулдаг юм бүү мэд. Ном уншихдаа хэрэгтэй үг хэллэгээ тэмдэглэнэ. Мэргэн үг, сайхан үг, сургаал үг гэхчлэн бүгд тусгай тэмдэглэгээтэй. Зарим номын үг үсэг, найруулгын алдааг нь засна. Зурагт үзээд модон хэллэгтэй байна гээд шүүмжилнэ. Дор дор нь утасдаж хэлнэ. Хөдөөний хүнтэй хуучлах их дуртай. Энэ үгийг ингэж хэлж байна гэж тэмдэглэж авна. Сайхан ярих юм гээд шогширно. Хажуу айлд хөдөөнөөс хүн ирж гэхээр цаас харандаагаа аваад орно. Ер нь харандаа их хэрэглэдэг байсан. Цаас огт хаяхгүй. Сонингийн захыг хайчлаад идэж байгаад бичсэн байдаг юм. Номын санд нь бий.
Зїгээр суухыг тэвчдэггїй гэснээс хїїхдїїдээ загнаж, гар хїрдэг байсан уу?
Ээждээ тусал, номоо їз, унш гэж хэлнэ. Манай бага дїї заримдаа юм бодоод жаахан сууна. Хэдий нь ажиглачихсан “Хїїе хийх юм алга уу” гэдэгсэн. Би айлын ганц охин. Намайг аашилж байгаагїй. Хєвгїїд дїрсгїйтдэг байх, хааяа гар хїрнэ.
Тэгвэл та эрх єсчээ?
“Миний хїї нааш ир, їнсье” гэж огт хэлж байгаагїй. Ер нь хїїхэд эрхлїїлдэггїй байсан. Тэр нь болж байна, энэ нь болохгїй байна. Хїнтэй ингэж мэндэл, цай аягалахдаа тэг гээд їйлдэл дээр нь хэлж єгнє. Бид ч олон хэлїїлдэггїй.
Ямар хоол зооглох дуртай байсан бэ?
Гурилтай хоол, бууз идэх тун ч дуртай. Айраг их ууна. Бїр шилнэ гээч. Аавын шїд євдлєє гэхийг би лав сонсоогїй. Энэ нь цагаан идээ идэж уудаг байсных байх гэж боддог. Бидний дэргэд ааруулыг тожигнотол иднэ.
Хамгийн их цаг хугацаа зарцуулсан бїтээл нь юу бол...
Докторын диссертац юм болов уу. Бусад бїтээлээ бол насаараа л цуглуулж байж хийсэн. Харин хэвлэлд шилжїїлэхийнхээ ємнє их сууж, шургуу хийнэ.
Тїїний дутуу орхисон ном, бїтээл бий юу?
Зєндєє бий. 100 мянган їгтэй “Монгол хэлний тайлбар толь”, “Англи Монгол толь”. Їїнд нэлээд хїч тавьж суудаг байсан.
Та нар тїїнийг нь їргэлжлїїлнэ биз дээ?
Толь яаж хийдэг арга барилыг нь бол мэднэ. Гэхдээ хэр баргийн хїний хийж чаддаг ажил биш л дээ. Аав нэг їгийн тайлбарыг хийхийн тулд арваад хэлний толь ашигладаг байсан. Тэгээд ард нь жишээ татаж хадна.
Аавынхаа бїтээлч, номч чанарыг хэн чинь залгамжлах вэ?
Бага дїї Дарамбал. Хэл иргэншлийн их сургуулийн захирал хийж байгаа. Тэр номын дєртэй, зан чанар, алхаж гишгэж байгаа нь ч их адилхан.
Аав шигээ олон хэл мэдэх її?
Англи, япон, хятад, орос, манж, тєвд хэлийг орчуулагчийн, герман, чех хэл мэддэг.
Та...
Би англитай байхад л болно гэж боддог. Гэхдээ англи, чех, оростой.
Аав тань ямар євчнєєр єєд болсон юм бэ?
Аав элэгний хорт хавдраар 1997 онд бурхан болсон. Аав маань Євєрхангай аймгийн Єлзийт сумын хїн. Єєрийнх нь гэрээслэснээр унасан газар нь хєдєєлїїлсэн. Ємнє нь євчин тусч, євдєж байгаагїй. Би аавыгаа єєр євчин тусахгїй яав даа гэж боддог юм. Тэгвэл яаж ийгээд л босгоод ирнэ шїї дээ.
Эргээд дурсахад ааваа гомдоож дээ гэсэн бодол тєрєх юм уу?
Їгїй. Харин єєр євчин байсан бол л гэж их боддог. Элэгний хорт хавдар яаж ч эмчлэх аргагїй гэдэг юм билээ.
Багадаа ямар хїїхэд байснаа танд ярьж байсан уу?
Аав нь Чойжав гэж хохь тайж угсааны хїн. Эцэг эхээс гурвуулаа. Их л єлсч, даардаг. Зунжин айлын мал хариулаад дээл, гуталтай болж аваад хичээлдээ явдаг байсан гэдэг. Гэрийнхэн нь тарвага ч болтугай агнуулж тус дэм болгох гээд сургуулиас нь гэргэх гэсэн гэж их ярина. Нэг жил завсардчихаад дараа намар нь айлын зайдан морь хєл нїцгэн унаад сумын тєв орж сургуульд орсон гэдэг юм. Хамаатныхаа Цагаан гэж айлд суудаг. Тїїнийг нь хїмїїс эргїї Цагаан гэж хочилно. Аавыг минь эргїї Цагааны эргїї Лувсанжав явж байна гэж хэлдэг байсан гэдэг.
Яагаад тэр юм бол?
Аав євєл даарна. Тэгээд даарахгїйн тулд алхана. Алхахдаа тоогоо цээжлэх гэж шургааган хашааг нэгбїрчлэн тоолоод алхаад байсан гэж ярьдаг юм. Ингэж зовж зїдэрч байсан хїн их юм ойлгож, сурдаг юм байна л даа.
Та нар гэртээ гадаадаар ярьдаг байсан уу?
Їгїй. Гадны їг хэрэглэхэд аав дургїй. Нэг їе орос їг моодонд орж байлаа. Тэр їед ч бид орос їг яриандаа хэрэглэж байгаагїй. Аав минь хэм, оцон шувуу, цахим шуудан гэж олон їгийг харь хэлнээс бидний танил болгосон шїї дээ.
За баярлалаа.
Ярилцсан Ц. Энхмаа
“Єнєєдєр” 2000.10.21
2024-12-24
2024-12-23
2024-12-20
2024-12-19